Үйлчилгээний нөхцөл

  1. Ерөнхий заалт
    1. www.mimo.mn нь Mimo ХXК-ийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах болон буцаахтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулна.
    2. Хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө журамтай танилцаж, зөвшөөрч баталгаажуулсан тохиолдолд вэб сайтаас худалдан авалт хийх, үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ.
    3. Э​нэхүү үйлчилгээний нөх​цлийн хэрэгжилтэд Мимо ХХК /цаашид www.mimo.mn гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ нар харилцан энэхүү худалдан авалтын журмыг баримтална.
  2. Бараа бүтээгдэхүүн Захиалах
    1. Хэрэглэгч нь Бараа бүтээгдэхүүнийг доорх сувгуудаар захиалах боломжтой.
      1. 1. Борлуулалтын Захиалгын утас (Дуудлага болон Мессежээр)
        • - 89112992
        • - 83001130
      2. 2. Мимо Эрдэс Премикс фэйсбук хуудас (Чат болон Комментоор)
      3. 3. Good захиалгын платформ
      4. 4. www.Mimo.mn вэбсайтын Онлайн захиалга
    2. Захиалгын утсанд дуудлагаар захиалга өгөхдөө ажлын өдрүүдэд, ажлын цагаар холбогдох боломжтой. Бусад захиалгын сувгуудын хувьд хоногийн аль ч цагт захиалга өгөх боломжтой.
    3. Хэрэглэгчийн захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор бид захиалгыг хүлээн авч, шаардлагатай үйл явцуудын (төлбөр тооцоо, хүргэлтийн нөхцөл г.м) дагуу захиалгыг баталгаажуулна.
    4. Хэрэглэгч нь Ажлын өдрүүдэд ажлын цагаар Захиалгын утсаар холбогдож Бараа бүтээгдэхүүн болон Захиалгатай холбоотой мэдээлэл авч болно.
      • Тусгай захиалга:
    5. Барааны нэр төрөл болон овор хэмжээнээс хамаарч захиалга болон хүргэлтийн нөхцлийг Хэрэглэгчтэй холбогдон тодруулах, баталгаажуулах замаар өөрөөр тодорхойлон гүйцэтгэх боломжтой.
  3. Төлбөр төлөлт
    1. Тусгай нөхцөл бүхий Гэрээт худалдан авалтаас бусад захиалгын хувьд Захиалагч нь Захиалга өгснөөс хойш 24 цагийн дотор төлбөрийг компанийн дансанд шилжүүлнэ.
    2. Захиалгын нийт үнийн дүнг урьдчилан хүлээн авснаар захиалга нь баталгаажих болно.
    3. Захиалагч нь захиалга өгөх болон төлбөр төлөхийн өмнө бараа бүтээгдэхүүний мэдээлэлийг авах, захиалгыг сайтар нягтлах хэрэгтэй бөгөөд үүний дараа захиалгын төлбөрийг шилжүүлнэ.
    4. Төлбөр шилжүүлж захиалга баталгаажсаны дараа Захиалгыг цуцлах эсвэл өөрчлөх тохиолдолд Захиалгын ажилтантай холбогдож захиалгыг өөрчлүүлэх эсвэл банкны төлбөр тооцоотой холбоотой тодорхой хувийн шимтгэлийг суутгуулан захиалгыг цуцлуулах боломжтой.
  4. Хүргэлт
  5. Захиалгыг захиалгын нөхцөл, хүргэлтийн байршил, хэмжээ зэргээс хамаарч баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор хүргэнэ.
    1. Хүргэлтийн байршлыг УБ хот дотор доорх байдлаар бүсчилнэ.
      • А бүс: Чингисийн талбайгаас урагш Зайсан, хойшоо 17, баруун тийш Саппорогийн тойрог, зүүн тийш Офицер гэсэн чиглэл орно.
      • Б бүс: Зайсангаас Буянт-Ухаа, 17-оос Долоон буудал/Хайлааст, Саппорогийн тойргоос Энхжин худалдааны төв, Офицероос Шархад гэсэн чиглэл орно.
      • В бүс: Дээр бүсүүдээс гадагш байршил
    2. Хүргэлтийн байршлыг Орон нутагт доорх байдлаар бүсчилнэ.
      • А бүс: УБ хотоос 50км дотор
      • Б бүс: УБ хотоос 50-100км дотор
      • В бүс: УБ хотоос 100км-с цааш
      • Хүргэлтийн төлбөр
      • УБ хотод:
        • Захиалгын нийт үнийн дүн нь 200000 төгрөгөөс дээш бол УБ хот дотор А болон Б бүсүүдэд үнэ төлбөргүй хүргэнэ. В бүсэд хүргэлтийн төлбөр 5000/10000 төгрөг байна.
        • Захиалгын нийт үнийн дүн нь 200000 төгрөгөөс бага бол А бүсэд хүргэлтийн төлбөр 5000 төгрөг, Б бүсэд хүргэлтийн төлбөр 10000 төгрөг, В бүсэд 15000 төгрөг байна.
      • Орон нутагт:
        • Захиалгын нийт үнийн дүн нь 1000000 төгрөгөөс дээш бол орон нутагт А болон Б бүсүүдэд үнэ төлбөргүй хүргэнэ. В бүсэд хүргэлтийн төлбөр нь 100км-с цаашхи км тутамд 1000 төгрөг байна.
        • Захиалгын нийт үнийн дүн нь 1000000 төгрөгөөс бага бол А бүсэд хүргэлтийн төлбөр 20000 төгрөг, Б болон В бүсэд хүргэлтийн төлбөр нь 20000төг+ 50км-с цаашхи км тутамд 1000 төгрөг байна.
    3. Хэрэглэгч захиалгыг өөрөө ирж авах бол ХУД, 8-р хороо, Чингисийн хүрээ явах замын хажууд байршилд байх Үйлдвэрийн байрнаас ирж авна.
    4. Орон нутгийн хүргэлтийг УБ хотоос тухайн орон нутаг руу явах тээврийн хэрэгсэлд хүргэх бөгөөд Тээвэрлэлтийн хөлс болон үүсэх эрсдэлийг Захиалагч өөрөө хариуцна.
    5. Захиалагч нь хүргэлтийг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаар, хүргэлтийг хүлээн авах боломжтой цаг хугацааг тодорхой мэдэгдэнэ.